2012-03-02
ерөнхий шалгалт
Боловсролын үнэлгээний төвийн захирлын 2012 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн 02 дугаар тушаалын хавсралт ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. 1.2. Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, БСШУ-ны сайдын 2008 оны 54 д...