2012-03-25
Амжилтын буухиа үргэлжилсээр

11а ангийн танилцуулга

Манай анги нь 41 сурагчтай. Үүнээс 21 охин 20 хөвгүүнтэй. Анги удирдсан багш Г.Хэрээнхүүхэн нь тэргүүлэх зэрэгтэй, тус сургуульд олон жил ажиллаж байгаа сургуулийн шилдэг багш нарын нэг юм. Ангийн дарга Ц.Номинцэцэг нь 2 дахь жилдээ анги хамт олноо чадварлагаар удирдаж байна. Манай хамт олон нь урлаг, сурлага, спортоороо тэргүүний хамт олон төдийгүй 2011 оны “Шилдэг Тэргүүний анги”. 11а ангид төрөл бүрийн авьяас чадвараараа тэргүүний олон олон сурагчид суралцдаг. Үүнээс дурьдвал    З.Энх-Оч, Ц.Номинцэцэг, Э.Урандөш, Э.Төгөлдөр, С.Эрдэнэбаяр, С.Очирбат, Н.Мандухай, Б.Урангоо, Н.Алтанзул, Э.Тэргэл. Бид тус хичээлийн жилд Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөөх уриан дор нэгдэж хичээл номондоо шамдаж хүссэн сургуульдаа элсэн орохын төлөө шамдан суралцаж байна.

Амжилтуудаас: 2011-2012 оны хичээлийн жилд

2011.09.01нд Содмонгол боловсрол сангийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнд хөвгүүдийн баг 1р байр, охидын баг 3р байр.                                                                                

Намрын уламжлалт спартакиад:

·         200м гүйлт эмэгтэй ангилалд Н.Мандухай 3р байр

·         200м гүйлт эрэгтэй ангилалд С.Очирбат 1р байр

·         4х100м буухиа төрөлд хөвгүүдийн баг 1р байр

·         4х100м буухиа төрөлд охидын баг 3р байр

·         Уртын харайлтын төрөлд сурагч З.Энх-Оч 2р байр

Аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд сурагч С.Очирбат нь:

·         100м гүйлт 1р байр алтан медаль

·         400м гүйлт 2р байр мөнгөн медаль

·         4х100м төрөлд хамт олноороо 2р байр

2011оны сургуулийн уламжлалт урлагийн үзлэгийн тэргүүний анги:

·         Ц.Номинцэцэг гоцлол бүжгийн төрөлд 2011оны бүжгийн аварга.

·          Цэнгээнт бүжгийн төрөлд 1р байр

·         Чөлөөт номерын төрөлд 1р байр

·         Язгуур урлагийн төрөлд 1р байр

·         Н.Мандухай гоцлол дууны төрөлд 1р байр,2011оны аварга дуучин

Мөрөөдлийн баг сагсан бөмбөгийн тэмцээнд Энхоч ахлагчтай хөвгүүдийн баг сургуулийн аварга, аймгийн дэд байранд шалгарав.

МУГБ Бадарчийн нэрэмжит математикийн олимпиадад Ц.Номинцэцэг 3р байр хүрэл медаль.

 “Үнсгэлжин 2011” уралдаанд Н.Мандухай нь гоёлын загвараар 1р байр алтан медаль

“Дагаад дуулаарай” аймгийн дууны тэмцээнд Н.Мандухай 2р байр мөнгөн медаль

Урсан өнгөрөх он жилүүдийг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлж ирж буй цаг хугацааг аз жаргалаар дүүрэн угтахыг хүсэн ерөөе.


Бичсэн: хими | цаг: 14:25 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax